“WikiLeaks”-ийн үндэслэгч Жулиан болон түүний сүйт бүсгүй Стелла нар таван жилийн өмнө сүй тавьсан бөгөөд хоёр хүүхэд төрүүлжээ. Тэд энэ оны тавдугаар сараас эхлэн шоронд гэрлэх зөвшөөрөл авахыг оролдож байгаа аж. Зөвшөөрөл олгохгүй байгаагийн улмаас тэд Их Британийн Хууль зүйн сайд Доминик Рааб, шоронгийн дарга Женни Луис нарыг шүүхэд өгөхөөр шийдсэн байна. Ассанж, Моррис нар тэднийг хүний эрх зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж байгаа аж. .
АНУ-ын эрх баригчид Ассанжийн эсрэг явуулж буй улс төрийн дайны улмаас Их Британи гэрлэлтэд саад болж байна гэдэгт хосууд итгэлтэй байгаа аж.
Жулиан Ассанж Их Британийн Белмарш шоронд хоригдож байнгаа бөгөөд 2019 оны 5-р сард АНУ-ын Хууль зүйн яам Ассанжийн эсрэг 17 хэрэг үүсгэн, юм.. Түүнийг улсын маш нууц бичиг баримтыг задруулсан хэрэгт буруутгаж, 175 жил хорих ял төлөвлөөд байгаа билээ.
2012 онд Ассанж хүчингийн хэрэгт буруутгагдан Шведийн талд шилжүүлэгдэхээс зайлсхийнн Их Британи дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнол хүсэж, тус яаманд долоон жилийн турш амьдарсан юм. 2019 оны дөрөвдүгээр сард Эквадорын ЭСЯ Ассанжийн орогнох эрхийг цуцалсны дараа түүнийг Лондон хотын цагдаа нар баривчилж, барьцаагаар суллах нөхцөлийг зөрчсөн хэрэгт холбогдуулан Лондон хотын шүүхээс 50 долоо хоног хорих ял ноогдуулсан юм.