Ардчилсан намын Онц их хурлын үеэр Э.Бат-Үүл “ХҮН-ынхан улс төрийн үйлчилгээгээ МАН-д зарсан. Тэд зориуд ХҮН-ыг дэмжиж, АН-аас илүү юм шиг харагдуулж байна” гэж хэлсэн. Тэгвэл эл үйлдэлд УИХ-ын гишүүн Т.Доржханд:
“Э.Бат-Үүл Та зарчимтай байж, ХУДАЛ ярихаа боль. Сонгуулийн холимог тогтолцоог устгаж, Монголын ардчиллыг самарчихаад, өнөөдөр олон намын тогтолцоог нулимж байгаа хүн АРДЧИЛАГЧ мөн үү. УИХ, Ерөнхийлөгч, Нөхөн сонгуулийн ялагдлаа ХҮН-ын залууст тохохоо зогсоо” хэмээн хариуллаа.