Өчигдөр буюу Ням гарагт /2021.11.07/ Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казымигийн амь насанд тэсрэх бөмбөг суурьлуулсан дроныы халдлга болжээ. Халдлага ням гарагт шилжих шөнө Багдад хотод дахь Ерөнхий сайдын өргөөнд болсон байна. “Al Hadath” телевизээр мэдээлснээр, Ерөнхий сайд өөрөө гэмтэж шархдаагүй ч аюулгүй байдлын албаны 10 ажилтан шархаджээ. Мөн Засгийн газрын тэргүүний өргөөнд эд материалын хохирол учирчээ.
Харин “Al Arabiya” суваг Ерөнхий сайдыг хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлсэн байна.
Мустафа аль-Казымигийн мэдэгдэж буйгаар амь насанд нь халдахыг завдсан хүмүүсийн нэрийг эрх баригчид мэдэж байгаа бөгөөд ойрын үед баривчилна гэв.
Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан энэ хэргийг мөрдөн шалгах дээд комиссыг Багдад хотод байгуулжээ.