Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын бодлогын чанарыг хангах, хөгжлийн урт хугацааны бодлого хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад тусалж, зөвлөх зорилгоор "Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл" байгуулахаар боллоо. Эл зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болов. Эл зөвлөл улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцож байх гэнэ.
Ташрамд дурдахад, тус уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн иржээ.