Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдээс 11 хүн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийнхнээс олонхын санал авч, тунаж үлдээд буй. Тэдэнтэй хийх томилгооны сонсголыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулахаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос тогтжээ. Уг сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага урьдчилан бүртгүүлснээр оролцох боломжтой аж. Мөн иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийнхэнд илгээх нь нээлттэй юм байна.
Бэлтгэсэн У.Наран