Урлаг, соёлын үйл ажиллагааг нээж буйтай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,
“БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн нь манай улсын импорт, экспортод нөлөөлсөн. Тус улсад сүүлийн тохиолдол 0 бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дараа хил, боомтоо нээх журам бий. Эрээн хотынхон өөрсдөө хүнсний хомстолд орсон. Мөн БНХАУ-д үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнүүд дэлхий даяар тасалдаж буй. Тиймээс энэ нь зөвхөн Монгол Улсын асуудал биш.
Манай улсад инфляц үүсгэж буй түүхий эдийг дурдвал:
1. Мах. Бид худалдаалах 38-40 цэг нэмэхээр төлөвлөсөн.
2. Эрчим хүчний үнэ. Энэ асуудлыг УИХ-аар ярилцаж байгаа.
3. Бензиний үнэ дэлхий даяар өсөж буй. Төрөөс бензиний үнийг барих тусам хомстол үүсэх эрсдэл өндөр. Манай улс Евро-2 бензинийг үнэ хямд учир сонгож, хэрэглэдэг. Тиймээс л ОХУ-аас шатахууны хараат байдалд байгаа юм.
Дээрх бүх асуудал Ковид-19 намдсаны дараа алга болно. Энэ бол гашуун үнэн” хэмээв.