Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Уг төсөлд аймаг, нийслэлийн төвөөс бусад сум, алслагдсан газарт 5 жил тасралтгүй ажилласан алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулганы 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байсан юм.
Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулж, гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхийг Хууль зүйн байнгын хороонд даалгалаа.