Тайваний засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэн “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа Америкийн цэргүүд Тайванийн армийг сургах зорилгоор тус арал дээр байгааг баталжээ.
АНУ-ын цөөн тооны цэргүүд Тайванийн хуурай замын цэргийн хүчнийг сургах зорилгоор Тайваньд нууцаар дор хаяж нэг жилийн турш байрлаж байгаа тухай өмнө нь Wall Street Journal сонин АНУ-ын албаныхныг иш татан, мэдээлж байсан..
“Бид АНУ-тай манай батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний хамтын ажиллагаатай. Хүмүүсийн бодож байгаа шиг тийм олон цэрэг байхгүй" гэж Тайванийн тэргүүн арал дээр хэдэн америк цэрэг байгаа талаар асуухад хариулжээ.
Тэрбээр мөн Хятадтай сөргөлдсөн нөхцөлд Тайванийн захиргаа АНУ-аас дэмжлэг авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
1979 оны АНУ-ын хуулинд "нэг Хятад" зарчмыг дэмжсэн боловч Тайваньд АНУ цэргийн тусламж үзүүлнэ гэж заасан байдаг аж.
Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданы арми Тайвань руу зугтан гарсны дараа БНХАУ-ын төв Засгийн газар болон түүний арлын улсын хоорондын албан ёсны харилцаа 1949 онд тасарсан. Тайвань, эх газрын Хятад хоорондын бизнесийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлээр сэргэжээ. 1990-ээд оны эхэн үеэс талууд Тайванийн хоолойгоор дамжуулан харилцааг хөгжүүлэх Бээжингийн нийгэмлэг, Тайбэйн солилцооны сан зэрэг төрийн бус байгууллагуудаар дамжуулан холбоо тогтоож эхэлсэн байна.