Өчигдөр /2021.10.26/ Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Ангела Меркельд канцлерийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тухай мэдэгдлийг гардуулжээ. Энэ тухай “РИА Новости” агентлаг уламжлав.
Мэдэгдэл гардуулах ёслол Белльвю ордонд болсон байна.
Штайнмайер мөн дэд канцлер Олаф Шольц, Меркелийн Засгийн газрын сайд нар болон Тамгын Хельге Браун нарт албан тушаалын хугацаа нь дуусаж байгаа тухай мэдэгдлийг гардуулжээ.
Өмнө нь Ерөнхийлөгч Штайнмайер Меркелийг шинэ канцлер сонгогдох хүртэл албан тушаалыг түр орлон гүйцэтгэх үүрэг өгчээ.