Өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудсаараа шууд дамжуулалт хийж, циркийн асуудлыг эргэн сөхсөн Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр томилогджээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудсандаа "УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогдож, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас үнэмлэхээ гардаж авлаа. Төрийн ордны дотоод журам болон холбогдох хууль тогтоомжийг хүндэтгэж ажиллах болно. Монгол Төрийн минь сүлд ивээг" гэж нийтэлжээ. Ташрамд дурдахад, тэрбээр хэдхэн өдрийн өмнө хотын дарга Д.Сумьабазар тэргүүтэй төрийн алба хаагчдыг "худалч, хулгайч"-аар нь дуудаж байсан юм. Үүнээс үзвэл тэрбээр "нээрээ л ард түмнийхээ төлөө тэмцэж дээ"