УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ардчилсан намын асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал тэрбээр,
“АН-ынхан хэн нь түрүүлж МАН-руу урваж өндөр оноо авах вэ гэдэг уралдаанд оролцож буй. Энэ байдал нь УИХ дахь АН-ын бүлгийг хагаралдуулж байна. Ард түмэн сонгоод, төрд зүтгэж буй УИХ-ын гишүүнийг намаасаа хөөнө гэдэг нь байж боломгүй зүйл учир эл шийдвэрээ цуцах хэрэгтэй.
Мөн намын их хурлыг яаралтай зарлаж асуудлуудаа шийдэж чадахгүй бол Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учрах болно. АН нэгдэж, сөрөг хүчний байр сууриа илэрхийлж чадахгүй бол эрх баригч намынхан биднийг нэг нэгээр нь намнах болно. Одоогоор АН-ын 7500 гишүүн эв нэгдлийн их хурлыг зохион байгуулахыг дэмжиж, гарын үсэг зурсан. Намын их хурлаа хуралдуулж, намын дүрмээ өөрчлөх шаардлагатай. Тиймээс долоо хоногийн хугацаанд гишүүдийн гарын үсгийг цуглуулж, намын их хурыг хуралдуулах тэмцлийг эхлүүлэх ураас манай намын гишүүн бүр хариуцлагатай байгаарай” гэв.