ОХУ -ын Ерөнхийлөгч В.Путин Америкийн CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа залгамжлагчийн талаархи асуултад хариулахаас гадна доллар, криптовалютын хэтийн төлөвийн талаар ярьжээ.
Ямарч шийдвэр гаргаагүй байна
2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох талаар ярихдаа төрийн тэргүүн энэ асуултад хариулахгүй байхыг илүүд үзэж байгаагаа тэмлэглэжээ.
“Энэ бол миний уламжлалт хариулт. Дараагийн сонгууль хүртэл хангалттай их хугацаа байна. Энэ сэд яриа нөхцөл байдлыг тогтворгүй болгодог. Нөхцөл байдал тайван, тогтвортой байх ёстой, ингэснээр эрх барих бүх байгууллага, төрийн бүтэц бүхэлдээ итгэл төгс ажиллаж, ирээдүйгээ тайван харна" гэж В.Путин хэлжээ. Тэрбээр Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй гэдгээ сануулаад, ”гэхдээ энэ асуудлаар одоогоор ямар ч шийдвэр гараагүй байна" гэж онцолсон байна.
Долларын хэтийн төлөвийн талаар
Доллар дэлхийн нөөц валютын хувиар байр сууриа алдаж байна хэмээн үзэж байгаагаа Путин илэрхийлэв. Ингэхдээ тэрбээр АНУ долларыг хориг арга хэмжээний хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь маш том алдаа гэдгийг онцолсон байна.
"Үүнтэй холбогдуулан АНУ сууж байгаа мөчрөө хөрөөдөж байна гэж хэлж болно. Учир нь энэ бол дэлхийн нийтийн нөөц валютын хувиар долларын өрсөлдөөний үнэмлэхүй давуу тал юм. Харин тэд үүний байр суурийг нь сулруулж, улс төрийн түр зуурын ашиг сонирхолд нийцүүлэн эдийн засгийн стратегийн ашиг сонирхолдоо хохирол учруулж байна" гэж В.Путин нэмж хэлжээ.
Дэлхийн улс орнуудын нөөцөн дэх долларын хэмжээ, төлбөр тооцоонд эзлэх хувь буурч байгааг тэрбээр сануулсан байна.
ОХУ ч мөн нөөцөн дэх доллароо бууруулж, тооцоо хийхдээ доллар ашиглахаа ч багасгаж, үндэсний валютын хэрэглээнд шилжих гэж хичээж байгааг В.Путин цохон тэмдэглэжээ. Ингэхдээ тэрбээр Москва доллароос бүрэн татгалзах сонирхолгүй байгааг тэрбээр тэмдэглэв. "Хамгийн түрүүнд газрын тосны мөн эрчим хүчний нөөцийн тооцоог доллароор хийж байгаад бид одоогоор сэтгэл хангалуун байна" гэж тэр тайлбарлав.
В.Путин нэмж хэлэхдээ, дэлхийн эдийн засаг бүхэлдээ АНУ-ын эдийн засгийн сайн сайхан байдлаас хамаардаг, Орос улс ч мөн тэнд ямар ч үймээн самуунгүй, өсөлт гаргахгүй байх сонирхолтой гэжээ. Түүний хэлснээр, Москва юу болж байгааг анхааралтай ажиглаж, дүн шинжилгээ хийж, урт хугацааны ашиг сонирхлоо хангахын тулд шаардлагатай алхмуудыг хийж байна.
Криптовалютын тухайд
Криптовалют нь тооцооны нэгж байж болох ч маш тогтворгүй гэж Путин мэдэгджээ.
“Нэг газраас нөгөө газар луу мөнгө шилжүүлэхэд ашиглаж болно. Харин худалдаа наймаа хийх, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрийн наймаа хийх нь миний бодлоор эрт байна” гэж тэрбээр хэлжээ.
Үүний зэрэгцээ тэрээр бүх зүйл хөгжиж байгааг, "бүх зүйл оршин тогтнох эрхтэй" гэдгийг тэмдэглэв.
"Энэ цаашид хэрхэн үргэлжлэхийг бид харна. Хэзээ нэгэн цагт энэ нь хуримтлалын хэрэгсэл ч болж магадгүй юм. Энэ зах зээл хэрхэн хэлбэлзэж байгааг бид харж байна. Өнөөдөр арай эрт байна" гэж Путин хэлжээ.
AUKUS эвслийн талаар
AUKUS /Австрали, Их Британи, АНУ-ын гурван талт батлах хамгаалах холбоо / зэрэг блокууд байгуулах нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулна хэмээг үзэж байгааагаа ерөнхийлөгч илэрхийлэв.
Тэрбээр Автсрали, Их Британи, АНУ-ын саяхан байгуулсан AUKUS эвслийн тухайд ярихдаа ийм эвсэл байгуулах нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
"Миний бодлоор бие биетэйгээ нөхөрлөх нь сайн, харин хэн нэгний эсрэг найзлах нь муу. Энэ нь бид бүгдийн ярьж, санаа тавьдаг тогтвортой байдлыг алдагдуулдаг" гэж В.Путин тайлбарлав.
Тэрбээр нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүй хувилбараар өрнөхгүй, бүс нутгийн байдлыг нэмж хурцатгахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Навальный тухайд
Оросын эрх баригчид хэн нэгнийг тэр тусмаа улс төрийн үйл ажиллагаагаар халхавч хийн хууль зөрчсөн хүмүүст онцгой нөхцөл байдал үзүүлэхгүй гэж Путин сөрөг хүний төлөөлөгч Алексей Навальныйтай холбоотой асуултад хариулжээ.
“Таны хэлсэн тэр иргэн шоронд байгаа” гэж тэрбээр сануулав.
Түүний хэлснээр Навальныйгаас гадна Оросын хуулийг зөрчсөн өөр хүмүүс ч байгаа. "Бид хэн нэгнийг онцгой нөхцөл үзүүлэхгүй, тэр дундаа улс төрийн үйл ажиллагаагаар халхавч хийдэг хүмүүсийг" гэж ерөнхийлөгч онцолсон байна.