УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” хэмээн заасан. Үүний дагуу УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл болон нэр дэвшигчдийн авсан хандив, сонгуулийн зардлын явцын тайланг хүлээн авснаа төрийн аудитын байгууллагаас олон нийтэд мэдээллээ.
Нэр дэвшигчдийн тайлангаас харахад тэдний орлого үндсэндээ хандиваас бүрджээ. Хоёр тойрогт өрсөлдсөн 17 нэр дэвшигч нийт 1.1 тэрбум орчим төгрөгийн хандив цуглуулсныхаа талаас илүүг нь буюу 677.5 саяыг нь зарцуулсан байна.