Сангийн сайд Б.Жавхлан өнөө өглөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр НӨАТ-ын буцаан олголтыг тэг болгох талаар мэдээлэлсэн. Тодруулбал, тэрбээр “Манай улсын НӨАТ-ын татвар бусад орныг бодвол харьцангуй бага. Жишээлбэл, АНУ-ынх 20, Европ 18 хувьтай байдаг. Тиймээс цаашдаа НӨАТ-ын татварыг бууруулахгүй. Мөн буцаан олголтын хоёр хувийг нэмэхгүй. ААН, иргэдийн 80-90 хувь нь НӨАТ-д хамрагдвал буцаан олголтыг тэг хувь болгох хэрэгтэй” гэсэн юм.
Цахим орчинд түгсэн “НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тэг болгоно” гэх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсандаа “худал” гэж тайлбарлажээ. Тэгвэл хэвлэл мэдээллийнхэн худлаа ярьсан уу, сангийн сайд худлаа ярьсан уу гэдгийг энд дарж үзээрэй.