Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт сонгууль явуулахаар боллоо. Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөсөн юм.
22:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын ирц 34,82 хувьтай байгаа бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын ирц 39.42 хувьтай байна.
Ийнхүү хоёр тойрогт явуулсан нөхөн сонгуульд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул хуулийн дагуу нэмэлт сонгууль явуулахаар болж байна.
Энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2.2 тэрбум төгрөг зарцуулсан. Нэмэлт сонгууль зохион байгуулахад мөн хэмжээний төсөв шаардагдана гэдгийг албаныхан мэдээлж буй.