УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар эхэлсэн. Өнөөдөр 09:00-20:00 цагт Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны 2774 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгөх ёстой аж. Тодруулбал, Сонигинохайрхан дүүргийн 1511 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөх ёстой бөгөөд одоогийн байдлаар 850 иргэн буюу 54 хувь нь саналаа өгөөд байна.
Ташрамд дурдахад: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78.2-т “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” хэмээн заасан байдаг.