Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Шатахууны хоёр дахь хомстол үүсээгүй. Энэ талаар манай яам, АМГТГ, импортлогч компаниуд мэдээлсэн. Шатахуун хэвийн худалдаалах тав хоногийн нөөц байна. Цаашдаа 6, 7, 8 гэх зэргээр өсөж 10-14 хоногийн буюу хэвийн нөөцтэй болно. ОХУ-аас энэ сард 54 мянган тонн АИ-92 бензин нийлүүлэх ёстой. Мөн өчигдөр БНХАУ-аас бензин ачсан 58 вагон хилээр нэвтэрч эхэлсэн. Шатахууны хомстол үүсээгүй, зохиомол хомстол үүсгэхийг оролдсон" гэж мэдээллээ.