СЕХ өнөөдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн сонгогчдын тоонд үндэслэн УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталж, батлагдсан тоо, загвараар хэвлүүлэхээр шийдвэрлэжээ. Тус хорооны 23-р хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сонгуулийн зардлын тайланг аудитын байгууллагаар хянуулан дүгнэлтээ ирүүлсэн байдалтай танилцаж, сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан тайлан мэдээ, холбогдох баримт бичгийг хүлээлцэж дууссан тул аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг татан буулгасан байна.