УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Бат-Үүлийн хөрөнгө оруулгын мэдээллийг 2020 онд нийт 1,2 сая төгрөгийн орлоготой гэж АТГ-аас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудсандаа "Миний сарын орлого 1.2 сая төгрөг гэж бөглөснийг СЕХ санаатай жилийн орлого мэтээр тавьсан бололтой" хэмээн жиргэжээ.
Тэгвэл СЕХ-ноос "Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах зохицуулалт СЕХ-нд байхгүй. АТГ-аас өгсөн нууц, үг нэрээр тухайн хүн өөрөө нэвтэрч, цахимаар бөглөөд явуулдаг учраас өөрчлөх боломж байхгүй" гэж мэдээллээ. Ташрамд дурдахад, нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-д, мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа Үндэсний аудитын газарт, сурталчилгаа явуулах суваг, сайтаа ХХЗХ-нд бүртгүүлж, зөвшөөрөл авдаг билээ.