АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ -ын дарга Ши Жинпинтэй утсаар ярилцах үеэрээ хоёр талын уулзалт хийхийг санал болгожээ. Харин Хятадын удирдагч хариуд нь Вашингтон Бээжин рүү хандсан бодлогоо зөөлрүүлэх ёстой гэж мэдэгдээд татгалзжээ. Энэ тухай “Financial Times” эх сурвалжийг дурдан мэдээлэв.
"Ши дарга Хятадын өндөр албан тушаалтан дипломатчуудаас арай зөөлөн үг хэллэг хэрэглэсэн боловч Байденд өгсөн ерөнхий хариу нь АНУ Хятадын талаарх бодлогоо зөөлрүүлэх ёстой гэсэн утгатай байлаа" гэж тус сонин эх сурвалжаас иш татжээ
Хоёр орны төрийн тэргүүн нар өнгөрсөн долоо хоногт утсаар ярилцсан бөгөөд яриа 90 минут үргэлжилсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Байдений засаг захиргаа хоёр удирдагчийн утсаар хийсэн яриаг "АНУ, БНХАУ –ын дипломат төлөөлөгчдийн хооронд болсон шил дараалсан үр дүнгүй уулзалтуудын дараа Ши Жинпин хоёр
Цагаан ордон эл нийтлэлийн талаар тайлбар хийгээгүй байна.