Засгийн газрын ээлжит хуралдаанаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Оюунбилэгийг томилжээ. Тэрбээр, өмнө нь Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байсан бөгөөд улс төр судлалын доктор юм. Мөн
- 2001 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль
- 2012 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль
- 2013 онд Удирдлагын академи
- 2020 онд МУИС-ийг төгсжээ.
Өмнө нь Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ, дуучин Г.Эрдэнэбат ажиллаж байсан бөгөөд түүнийг Монгол улсаас БНКУ-д суугаа ЭСЯ-д Элчин зөвлөхөөр томилсон гэнэ.