Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо руу жагсагчид чулуу шиджээ. Энэ тухай орон нутгийн CBC телевизийн суваг мэдээлэв.
Эл явдал Трюдог сонгуулийн өмнөх цуглаанд оролцоод автобусанд суух гэж байхад нь болжээ Ерөнхий сайд гэмтээгүй байна.
Канад улс парламентын ээлжит бус сонгуулийг есдүгээр сарын 20 -нд явуулахаар төлөвлөж байгаа юм. Тус сувгийн мэдээлснээр Либерал намын даргын цуглаан анх удаа эсэргүүцэл дагуулж буй нь энэ биш аж. Өмнөх цуглаанаа эсэргүүцлийн жагсаалаас болж цуцлах шаардлагатай болсон байна.
Трюдо руу чулуу шидсэн хүмүүс коронавирусийн эсрэг вакциныг эсэргүүцэн жагсаж байсан хүмүүс байжээ.