Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Америкийн ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн уулзалтынхаа үеэр нэгэн чухал зүйл ярихаа мартсан тухай тухай "Украин 24" суваг мэдээлэв.
Зеленскийн өөрийнх нь хэлснээр тэрбээр Байдены Киевт айлчлах талаар Америкийн талтай нарийвчлан нарийвчлан ярилцаж амжаагүй гэнэ.
"Үнэнийг хэлэхэд би АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар дэлгэрэнгүй ярих шаардлагатай гэдгээ уулзалтын дараа л санасан " гэж Украины удирдагч хэлжээ. Тэрбээр АНУ -ын төрийн тэргүүн Украинд онгоцоор нисэж ирнэ гэж найдаж байгаа аж.
Вашингтонд болсон хоёр талын дээд хэмжээний уулзалт энэ сарын 1-нд болсон бөгөөд уулзалт хоёр цаг орчим үргэлжилжээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар түр хугацаагаар Орост эзлэгдээд байгаа Крымын асуудал, Хар болон Азовын тэнгис дэх аюулгүй байдал, Донбассын дайн, Украины НАТО -д элсэх хугацаа, хүлээх үүрэг, авлигатай тэмцэх Украины гол шинэчлэлийн асуудлаар ярилцжээ.
Мөн Оросын хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолойг Европын эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж байна гэдэгт хоёр тал санал нэгдэн түүний эсрэг стратегийн түншлэлийн талаар хамтарсан мэдэгдэл хийжээ.