АНУ -ын цэргийн хүчин Афганистанаас бүрэн гарч дууссан тухай CNN агентлаг АНУ -ын Зэвсэгт хүчний Төв командлалын дарга Франк Маккензийг иш татан мэдээлэв.
“Афганистанаас цэргээ гаргаж, Америкийн төдийгүй бусад орны иргэд, түүнчлэн эрсдэлд орсон афганчуудыг нүүлгэн шилжүүлэх цэргийн ажиллагаа дууссаныг зарлахын тулд би өнөөдөр энд байна" гэж генерал Кеннет Маккензи даваа гарагт Пентагонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ нь "2001 оны есдүгээр сарын сарын 11-ний халдлагын дараахан эхлүүлж, 20 шахам жил үргэлжилсэн дайн төгссөн" гэсэн үг юм.
Мөн АНУ-ын Зэвсэгт хүчний оролцоотой Афганистан дахь дайн дууссан боловч тус улс үлдсэн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахыг хичээх болно гэж генерал онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын цэргийн тээврийн хамгийн сүүлчийн нисэх онгоц наймдугаар сарын 30 -ны үдээс хойш АНУ -ын Зүүн эргийн цагаар 15 цаг 29 минутад Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ.