Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж буй. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар танилцууллаа. Тухайлбал,
-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгалаа. ингэснээр одоогийн хэрэгжиж байгаа улбар шар түвшинд ямар нэг өөрчлөлт гарахгүй гэсэн үг.
-Авлигын асуудлаар гомдол гарч байгаа нийслэлд газар авах асуудлыг хойшлуулахаар боллоо. Аймгийнх хэвийн үргэлжилнэ.
-Авилга, хүнд сурталтай хэмээн хамгийн их шүүмжлэлд өртсөн салбар нь нийслэлийн дүүрэг, хороодын газрын алба байсан гэнэ. Иймээс нийслэлд газар олгох журамд өөрчлөлт оруулж, цахимаар шийдвэрлэхээр болжээ.
-"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-ний хүрээнд 240 000 ажлын байрыг хадгалсан хэмээн Сангийн яамнаас мэдээлэв.