Талибан хөдөлгөөн өөрийгөө Афганистанд эзэн гэж үзэж болох ч одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдөх баталгааг хэн ч өгөөгүй байна. Энэхүү шийдвэрийг дэлхийн хамгийн хөгжингүй орнууд болох “Их Долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас гаргажээ.
Германы канцлер Ангела Меркелийн хэлснээр Кабулын нисэх онгоцны буудлаас афганчууд болон тус улсад үлдэж буй гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх шинэ хугацааг “Их долоо”-гийн гишүүд тохиролцож чадаагүй байна.
Ийнхүү АНУ болон бусад орны арми энгийн иргэдийг ирэх есдүгээр сарын 1 -ээс өмнө гаргаж авах шаардлагатай болов. Энэ нь Америкийн Ерөнхийлөгч Жо Байден нүүлгэн шилжүүлэх ажлын сүүлийн огноог Афганистанаас АНУ -ын цэргүүдийг эцэслэн гаргах ёстой өдөртэй (8 -р сарын 31) холбохгүй гэсэн хүлээлт хараахан биелээгүй байна гэсэн үг юм.
Үүнтэй зэрэгцэн өнөөдөр Талибанчууд Кабулын нисэх онгоцны буудлын замыг хааж, Афганистаны иргэдийг тийш нь нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд цэргийн хүчээ болон гадаадын бүх иргэдийг 8 -р сарын 31 -ээс хэтрэхгүй хугацаанд татаж авахыг Вашингтон, Лондонгоос шаарджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч нүүлгэн шилжүүлэх хугацааг уртасгах нь террорист халдлагад өртөх эрсдэлтэй бөгөөд эрсдэл нь "өдөр бүр" нэмэгдэж байгааг уулзалтын үеэр анхааруулсныг “The New York Times” мэдээлжээ. Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Байден 8 -р сарын 31 гэхэд цэргийн хүчээ татах ажлыг дуусгах бодолтой байгаа ч эл хугацааг "сунгах боломжтой" юм.
“Их Долоо”-гийн гишүүн орнуудын удирдагчид мэдэгдэлдээ Афганистанд террорист үйлдлээс урьдчилан сэргийлэх үүргийг Талибанчууд хүлээнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.
“Талибанчууд терроризмоос урьдчилан сэргийлэх, хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүд, охид, цөөнхийн эрхийг хүндэтгэх, Афганистанд улс төрийн цогц зохицуулалт хийх зэрэг үйлдлүүдийнхээ төлөө хариуцлага хүлээх болно гэдгийг баталж байна” гэж мэдэгдэлд бичсэн байна.
Мөн Афганистан "дахин хэзээ ч террористуудын орогнол болж болохгүй" гэж тэд тус улсын шинэ дэглэмийг уриалав.
Талибанчууд засгийн эрхэнд ирсний үр дүнд тус улсад нүүрлээд буй хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх ёстойг гэдгийг дээрх мэдэгдэлд дурджээ. Тухайлбал Меркель зөвхөн Берлинээс 600 сая еврогийн хүмүүнлэгийн тусламжийг Кабулд амласан байна.
“Их Долоо”-гийн орнууд Афганистаны асуудлаар зөвхөн хоорондоо төдийгүй Афганистантай хиллэдэг бусад улс оронтой нягт хамтран ажиллахаар шийджээ.
Түүнээс гадна дээд хэмжээний уулзалтад оролцогчид Талибаны дайчдаас "хүртээмжтэй" засгийн газар байгуулахыг Талибанаас шаарджээ6
Наймдугаар сарын 15-ны өдөр Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлснээр улс орныг бүхэлд нь хяналтдаа авч, 20 жил үргэлжилсэн Афганы дайн төгсгөл болов хэмээн зарласан юм.