Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллах аж. Тэрбээр Богдхан төмөр замын барилгын ажлын нээлтэд оролцож, дараа нь тус аймгийн иргэдтэй уулзалт хийх гэнэ.
Энэ сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 200 дахь хоног тохиосон бөгөөд тэрбээр орон нутаг болон, нийслэлийн дүүргүүдэд ажиллаж буй.