Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг хүлээн авч уулзав. Энэ үеэр талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ярилцсан байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажлын явц, Элчин сайдын яамны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон ОХУ-д суралцдаг монгол оюутнуудыг ирэх сараас танхимын сургалтад хамруулах боломжийг хангах зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцжээ.