УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэн нийслэлийн Засаг даргаар томилогдсон. Мөн УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас нэрээ дэвшиж, ялалт байгуулсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул УИХ-ын гишүүний хоёр орон тоон дээр нөхөн сонгууль зохион байгуулах юм.
Хаврын чуулган завсарлуулахаас өмнө нөхөн сонгуулийг аравдугаар сард явуулахаар товлосон. Иймд нөхөн сонгуульд оролцох нам, эвслүүд ирэх сарын 11-нээс өмнө СЕХ-нд мэдэгдлээ хүргүүлэх ёстой юм. СЕХ бүртгэх эсэхийг тав хоногийн дотор шийдвэрлэх гэнэ.
Харин нам, эвслүүд нэр дэвшигчээ бүртгүүлэхээр холбогдох бичиг баримтыг есдүгээр сарын 06 гэхэд СЕХ-нд хүргүүлсэн байх аж. Сонгуулийн сурталчилгааг есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 08 хүртэл үргэлжлүүлэх юм байна.