Олон улсын боксын холбоо буюу AIBA-гаас Монголын боксын холбоонд “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогдсон байна. Тэрбээр тус комиссын гишүүн болсноор Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбоонд хариуцлагатай алба хаших эрхэм үүрэг хүлээв.
“Аваргууд ба алдартнууд” комисс нь Олон улсын боксын холбооны дэргэд шинээр байгуулагдсан, цаашид холбооны үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэйгээр оролцох, өндөр ач холбогдол өгч буй комисс юм.