Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход ердөө гурван сар үлдээд байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх гурван ч мэдээллийг иргэд Цэцэд ирүүлж, эдгээрийн дагуу маргаан үүсгээд байна. Өөр өөр хэлбэл, санал хураалтаас өмнө Цэц хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоож, өнөөгийн Төрийн тэргүүн Х.Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй юү гэдэгт хариулна. Иргэн Т.Доржханд (УИХ-ын гишүүн), Д.Үүрцайх (ХҮН-ын гишүүн) нар хамтдаа, О.Мөнхсайхан (МУИСийн багш), Г.Батаа нар тус тусдаа буюу нийт гурван мэдээллийг Цэцэд ирүүлсэн. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.2 буюу нэр дэвшигчид тавих шаардлагад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхг үй байхаар хуульчлалгүй орхигдуулсан гэж үзжээ. Мөн уг хуулийн 3.1.2-т “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг ойлгоно” гэж заасан нь Үндсэн хуультай зөрчилдөж буй талаар мэдээлэлдээ дурдсан байна. Тодруулбал, эдгээр нь Үндсэн хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвх өн нэг удаа сонгоно” хэмээх заалтыг зөрчиж байна гэсэн маргааныг Цэц хянан хэлэлцэнэ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан тул одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга, өмнө энэ албанд сонгогдон ажилласан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж, хуульчлах байсан хэмээж буй нь иргэдийн Цэцэд гаргасан мэдээллийн гол агуулга гэж ойлгож болно.
Өнгөрсөн парламент бүрэн эрхийнхээ хугацааны нэлээд хэсгийг зориулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлц үүлэг эхэлснээс хойш, тэр дундаа Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох тухай заалт төсөлд орж ирэх үеэс Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй юү гэх асуулт тавих болсон. Уг нь өнөөгийн Ерөнхийлөгчийн эрх ашиг, дахин нэр дэвших, эсэх нь эл заалттай холбоотойгоор хөндөгдөнө гэж үзэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хувилбарт үүнийг 2025 оноос мөрдөхөөр тусгасан байв. Өөр өөр хэлбэл, 2025 оны сонгуулиас буюу Х.Баттулга гэх иргэний Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг хязгаарласан, эсэхтэй холбоотой ямар нэг маргаан, хэл амнаас ангид дээрх зохицуулалтыг хэрэгжүүлнэ хэмээн тооцож байсан хэрэг. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцад үүнийг 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөх санал гарсныг дэмжин баталснаар дахин асуулт, эргэлзээ дагуулж, өдгөө Үндсэн хуулийн цэцээр хагалуулахдаа тулчихаад байгаа нь энэ. Яг энэ заалтыг УИХ хэлэлцэн батлах гэж байхад гишүүн О.Баасанхүү “Энэ заалт батлагдвал Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвшихгүй гэдгийг хатуу тусгаж өгөөрэй. Хуулийг буцааж хэрэглэдэггүй. Өөр өөр хэлбэл, нэг удаа гэдэг нь Ерөнхийлөгч байсан хүнд хамаатай юу гэдгийг хуралдааны протоколд заавал тусгаарай” хэмээн анхааруулж байсныг эргэн сануулъя.
2025 бус, 2020 оноос мөрдөхөөр болсон талаар тухайн үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд зөвшилцөх ажлын хэсгийн (Ерөнхийлөгч Х.Баттулгын ахалсан) нарийн бичгийн дарга С.Бямбацогт тодорхой тайлбар хийж байв. Тэрбээр “Энэ талаар ажлын хэсэг болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай ярилцсан. Аливаа шинэ хуулиар холбогдох хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндсэн зарчим бий. Үүний хүрээнд дээрх заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөд одоогийн Ерөнхийл өгч дахин нэр дэвших эрх нь нээлттэй” хэмээсэн юм. Үүнтэй холбоотойгоор Улсын баатар Э.Бат-Үүл “З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой” хэмээх нийтлэл хүртэл бичиж байлаа. Жил гаруйн өмнөх эл нийтлэлд “Магадгүй Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй хэмээн Тамгын газрын дарга З.Энхболддоо хэлсэн байх!? Тэгвэл ямар ч асуудал байхгүй л дээ. Харин Х.Баттулга улиран сонгогдох хүсэлтэй байгаа бол түүнийг З.Энхболд найгүй муухай “араар нь тавьж”, хулхидсан хэрэг болно!!! Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улс төрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно. Ямар ч атугай З.Энхболд Ерөнхийлөгчөө 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа олонх болох эрх баригчдын өмнөх “тавган” дээр тавиад өгчихсөн нь л гарцаагүй. Шинэ эрх баригчдын амбиц Х.Баттулгын нэр дэвших эрхтэй, эсэхийг шийднэ дээ. З.Энхболд 2021 онд өөрөө дэвшинэ гэсэн алсын хараатай ч юм бил үү?!” хэмээсэн байх аж.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно” гэдэг заалт зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн өнөөдөр Монголд байхгүй. Анхны хүн нь энэ жил сонгогдоно. Яг ийм ойлголтоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан. Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлаж байна. Хууль буцаж үйлчилдэггүй. Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дахин дэвш үүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг бүртгэж авах үүрэг нь Сонгуулийн ерөнхий хороонд л бий. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд огт хамаагүй асуудал. Цэц энэ асуудлаар маргаан ч үүсгэхгүй байлгүй” хэмээн байр сууриа илэрхийлж, энэ бүхний ард МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлээ базааж буй У.Хүрэлсүх байгаа гээд эрээлэлгүй хэлчихлээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга эл асуудалтай холбоотойгоор тайлбар өгөхдөө Цэц маргаан үүсгэснийг нь буруутгаж, Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, мэдээлэл гаргасан иргэдийг захиалгаар ажиллаж байна гэчихэв. Ингэхдээ тэрбээр 1997 онд П.Очирбат Ерөнхийлөгчид нэр дэвших гэхэд Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн маргааныг сануулсан юм. Энэ түүхийг сөхвөл, анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны есдүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Гэхдээ “анхны” гэх тодотгол нь гагцхүү ардчилсан Үндсэн хууль бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд нь л хамаатай. Тэрбээр 1993 онд Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Төрийн тэрг үүнийг сонгох анхны сонгуульд нэр дэвшин, сонгогдсон юм. Сонирхолтой нь, уг сонгуулийг хүртэл Үндсэн хуулийн хавсралт хуулийн дагуу П.Очирбат нь мөн Ерөнхийлөгчийн албан тушаалтай байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр БНМАУ болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 1990-1997 онд “томилогдож”, бас сонгогдон, тасралтг үй ажилласан байгаа юм. Ийнхүү 1997 онд П.Очирбат Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн ээлжит сонгуульд дахин өрсөлдөх үеэр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн хэрэг. Шинэ хийгээд хуучин төрийг тэргүүлсэн П.Очирбат 1997 оны сонгуульд өрсөлдөх нь Ерөнхийл өгчийг дөрвөн жилийн хугацаагаар, нэг удаа улираан сонгож болно гэх Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн, эсэхийг Цэц хянан шийдвэрлэсэн юм. Ингэхдээ Цэц Үндсэн хуулийн зөрчилгүй гэж үзсэн учраас П.Очирбат тус сонгуульд өрсөлдсөн бөгөөд МАН-аас нэр дэвшсэн Н.Багабанди олонхын санал авч, Ерөнхийл өгчөөр сонгогдсон түүхтэй.