2017 оны 10 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 9-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Баруун аймгуудын нутгаар: 5-6нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх ч 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-8-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи 5-7-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-5-нд уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18 градус хүрч дулаарах ч 6-наас хүйтэрч 7-8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 2-нд зарим газраар, 6-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 6-8-нд зарим газраар 14-16м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна. 4-5-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрнэ, ялангуяа 7-8-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 3-5нд Арц Богдын өвөр хоолойгоор, 6-8-нд зарим газраар 15-17м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна. 3-5-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-22 градус хүрч дулаан байна. 2,6-нд ихэнх нутгаар сэрүүн байх ч 7-ноос хүйтэрч 8-9-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 9-14 градус дулаан байна.
Эх сурвалж: Ус цаг уур орчны мэдээллийн төв