Б.Гончигсүрэн мөнгө, А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ
Азийн наадмын жүдо бөхийн төрлийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медаль хүртэв. Манай жүдоч хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюүнд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдхаар болсон. Тэгвэл сая Энэтхэгийн жүдоч Маан Туликатай медалийн төлөө барилдаж нэмэлт цагт иппон үнэлгээ авснаар “Ханжоу 2022” Азийн Наадмын хүрэл медаль хүртлээ.
2023-09-27
Азийн наадам: Б.Гончигсүрэн алтын төлөө барилдана
Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Б.Гончигсүрэн эхний тойрогт хийлээд БНСУ-ын тамирчин Жон Хун Воныг, хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын тамирчин Жафар Костоевыг иппоноор цэвэр ялснаар алтан медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга Узбекистаны тамирчин Музаффарбек Туробоевтой тунаж үлдлээ.
2023-09-26
Б.Эрдэнэбаяр, Б.Бямбаа нар самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртэв
Энэ удаа Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, самбо бөхийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, аймгийн заан Б.Эрдэнэбаяр аваргын төлөө Казахстаны тамирчин Абеюов Армантай хүчсорьж, мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл тус аймгийн Сүхбаатар сумын харьяат, “Шинэ бадрах” компанийн тамирчин, ОУХМ Б.Бямбаа хүрэл медаль авсан байна. Тэд өмнө нь Казахстан улсын Астана хотод өнгөрсөн зургадугаар сард болсон Ази, Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээний 40-44 насныхны ангиллын 98 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр, 55-59 насныхны +98 кг-д Б.Бямбаа хүрэл медалийн эзэн болж байсан билээ.
2023-09-15
Т.Бөхчулуун аварга болов
Тэрбээр гурван жилийн өмнө Чиба мужийн “Кашива Ниттай” ахлах сургуулийн сурагч байхдаа тус хотод болсон ахлах сургуулиудын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 92 кг-ын жинд түрүүлсэн юм. Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандоржийн удирдлагад чөлөөт бөхөөр анх хичээллэж, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлсэн түүнийг “Ичиши” залуучуудын клубт багшаар ажилладаг Р.Баяраа 2018 онд дээрх ахлах сургуульд суралцуулахаар урьсан гэдэг.
2023-09-07
Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох зочдыг угтлаа
Наадамд оролцох зочдын төлөөллийг өчигдөр Зохион байгуулах албаны ажилчид хүлээн авлаа. Үүний хүрээнд Монголын үндэсний олимпын хорооны гаднах талбайд монгол гэр барьсан байв. Мөн тус хорооныхон үндэсний хувцсаа өмсөн, зочид төлөөлөгчдөө угтсан юм. Түүнчлэн бөх барилдах, нум сум харвах зэрэг эрийн гурван наадмаас сонирхуулж, монгол ахуй, соёлыг сурталчлан таниулсан. Бас Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магваны нэрэмжит Олимпын музейг зочдод танилцуулсан.
2023-08-16
Таван бөхөд зөрчлийн хэрэг нээжээ
Үндэсний их баяр наадам болон бусад барилдаанд зодоглосон бөхчүүдийн дундаас ёс зүйгүй авирласан байж болзошгүй гэж үзсэн нэр бүхий таван хүчтэнд Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж, заримыг нь шийдвэрлэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.28-д Баяр наадмын тухай хууль зөрчих гэсэн заалт байдаг бөгөөд түүний нэг дэх хэсэгт “Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсны дагуу ёс зүйгүй авирласан байж болзошгүй бөхчүүдээс хуулийн эл заалтыг хэрэгжүүлэх үүднээс тайлбар авахаар дуудаж байгаа юм билээ.
2023-08-04
Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хувиар
Наймдугаар сарын 05-06-нд Хүрээ цам даншиг наадам. Хүй долоон худагт үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (түрүү бөхчүүд тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.
2023-08-01
Арслан М.Бадарчид Ланд-300 бэлэглэлээ
Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам 3 дахь өдрөө үргэлжилж байна. Баяр наадмын үеэр Улсын наадамд түрүүлсэн шинэхэн Арслан М.Бадарчид Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр болон “Хангайнхан клуб”, “Бөх билэгт дэвжээ”-ний хамт олон шинэхэн арсландаа хүндэтгэл үзүүлж, Land Cuiser 300 маркийн автомашин бэлэглэжээ.
2023-07-28
Хошорюү С.Бямбасүрэн озэки цолны болзол хангалаа
С.Бямбасүрэн Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн дунд хүү. Бөхөд дуртай монголчууд мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн залгамж халааг авга дүү Хошорюү С.Бямбасүрэнг хэрхэн үргэлжлүүлж, цахиур хагалах вэ гэж дэвжээнд зодоглосон цагаас нь хүлээж эхэлсэн. Манай бөхчүүдээс тэрбээр Японы Нагоя хотод энэ сарын 9-23-нд болсон зуны тэмцээнд өнгөтэй барилдаж, хүчтэнүүдийг өмнөө сөхрүүлэв. Тус башёг 12 даваа, гурван унаатай өндөрлүүлж, Эзэн хааны цомыг анх удаа гардан озэки цолны болзол ч хангалаа. Тэрбээр шийдвэрлэх нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч болсон юм.
2023-07-24
Улсын арслан Б.Орхонбаяр ЗУРГААГИЙН ДАВААНД уналаа
Зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуягт өвдөг шороодлоо. Ингэснээр аймгийн арслан Г.Ганхуяг улсын харцага цолын болзол хангалаа.
2023-07-12
Б.ЦЭРЭНДАГВА: Бөхчүүдийн цолыг сайхан дуудахад хийморь нь сэргэж, сайн барилддаг
Уртын дуучин, үндэсний бөхийн улсын засуул, хурдан морь цоллооч Б.Цэрэндагва Үндэсний бөхийн манлай засуул, Гавьяат жүжигчин Б.Батболдын шавь. Тэрбээр жил бүрийн наадмаар барууны магнайд дэвэн зодоглох хүчит бөхчүүдээ засдаг. Аавынхаа дуулах авьяасыг өвлөж, урлагт хөл тавьсан түүнийг багш нь үндэсний бөхийн цол дуудаачдын улсын IV уралдаанд түрүүлэхэд нь баярлаж, Монголын үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн багийнхантай анх танилцуулснаар улсын аварга, арслан цолтнуудын цолыг дуудах хүндтэй хувь тохиожээ. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түүний мөрөн дээрээс улсын цол хүртсэн хүчтэн цөөнгүй бий.
2023-07-11
Б.Занданбат хүрэл медаль хүртэв
Тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн түүний дараагийн амаргүй учраа Ираны Саид Голамхассан Пирдаян байв. Манай бөх өрсөлдөгчдөө 4:8- аар хожигдсон ч медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр хожиж, шагналын тавцанд зогссон юм. Бишкекийн дэвжээнд сонгомол бөхийн төрлийн23 хүртэлх насныхны өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ.
2023-06-15