ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотын Үндэсний их театр “Амьдрахуй” жүжгийн франчайз эрхийг худалдан авчээ. Ийнхүү жүжгийн эрхээ тодорхой төлбөрийн нөхцөлтэйгөөр гадаадын уран бүтээлчдэд олгож буй анхны театр “Орфей” болж байна. Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн эл бүтээл өнгөрөгч аравдугаар сард анх олны хүртээл болж, үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тус жүжиг 15 мянга гаруй үзэгчдэд хүрээд буй юм. “Амьдрахуй” жүжиг ирэх сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдөр тайзнаа дахин тоглох аж.
Д.Хүслэн