ХОЁРДУГААР ТОЙРОГ: “Хуучцуул”-ын хооронд өрсөлдөөн өрнөх үү
Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
2024-06-14
АН: Эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллагууд тоохгүй байна
Энэ сарын 11-нд Ховд аймгийн Жаргалан сумын Хайрхан багийн Засаг дарга иргэдэд мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлсэн нь өнгөрсөн найман жилд улс орныг удирдсан хүмүүс хуульгүй, зарчимгүй аашилсны илрэл. Иргэний сонгох, саналаа өгөх эрхийг нь дорд үзэж байна. Дээрх үйлдлийг хуулийн байгууллагынхан шалгах ёстой” гээд Ерөнхийлөгчийг эл асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэв. Энэ өдөр АН-ын дэд дарга, “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун болон Шинэ нэгдсэн эвслийнхэн дээрх зөрчлийг шалгаж шийдвэрлэхийг шаардан Сонгуулийн ерөнхий хороонд хандсан юм.
2024-06-13
Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх, эсэхийг өнөөдөр шийднэ
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан. Иймд тэрбээр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд энэ сарын 6-нд болсон шүүх хуралдаанаас түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг сонгуулийн төв байгууллагынханд даалгасан юм. Гэсэн ч түүнийг өнөөг хүртэл нэр дэвшигчээр бүртгээгүй бөгөөд шүүхийн албан ёсны шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Н.Номтойбаяр ч, Сонгуулийн ерөнхий хороо ч хүлээн авсан байна. Сонгуулийн төв байгууллагынхан өнөөдөр хуралдаж, шүүхийн дээрх шийдвэрийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ингэхдээ түүнийг нэр дэвшигчээр бүртгэх, эсвэл дараагийн шатны шүүхэд хандан давж заалдах, эсэхээ тодорхой болгох юм.
2024-06-13
Мөрийн хөтөлбөр юу өгүүлэв
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар 126 гишүүнтэй парламентыг анхлан байгуулах гэж байна. Ингэхдээ холимог тогтолцоогоор буюу 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгож байгаа нь жалга дов тойрсон, тойрог тойглосон явцуу ашиг сонирхлоос ангид, улс орны хөгжлийг томоор, бүтнээр нь харсан бодлого, шийдвэр гаргахад тустай хэмээн найдаж буй. Өөрөөр хэлбэл, энэ удаа улс төрийн нам, эвслүүдээс ялсан нь мөрийн хөтөлбөрөө цогц байдлаар хэрэгжүүлэх тул тэдний дэвшүүлж буй бодлогоос сонирхуулъя.
2024-06-12
Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр эхэллээ. 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370 буюу нийт 1336 нэр дэвшигч оролцох нь. Энэ өдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга удирдлага УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд үнэмлэхийг нь гардуулж, амжилт хүслээ. Зарим нам, эвслийн тухайд төлөөлөл нь нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг сонгуулийн төв байгууллагынхнаас гардан авч, өөрсдийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааны үеэр нэгдсэн байдлаар өгсөн юм.
2024-06-11
Шинэлэг сонгуульд залуус замчилж байна
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвших эрхээ авахад бэлэн болсон хүмүүс сонгуулийн зардлаа босгохоор хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэж байна. АН-аас Хан-Уул дүүрэгт өрсөлдөх гэж буй сэтгүүлч Ч.Лодойсамбууд гэхэд дансаа зарласнаас хойш 30 минутад 62 хүн, хуулийн этгээдээс 732 сая төгрөг хандивласан тухайгаа хуваалцаж. Энэ удаагийн ээлжит сонгуулиар тойрогт нэр дэвшигчээс гаргаж болох зардлын дээд хэмжээг тус дүүрэгт 1.1 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас баталсан. Үүнээс илүүг хандиваар цуглууллаа ч зарцуулах нь хориотой тул түүний хувьд сонгуулийн санхүүжилтээ босгох ажил тэгтлээ төвөг удахгүй нь бололтой.
2024-06-06
Тэд сонгуулийг шударга явуулж чадах уу
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг бүртгэхээс татгалзаад байв. Эдгээрээс16 нам, хоёр эвслийн 101 нэр дэвшигч, гурван бие даагч буюу нийт 104 иргэн зөрчлөө арилгасан гэж үзэж дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлжээ. Сонгуулийн төв байгууллага ирэх 10-наас өмнө нэр дэвшигчийг бүртгэх, эсэхээ эцэслэн шийдвэрлэх юм. Ийн сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн нэр дэвшигчдээс заримыг нь бүртгээгүй Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хардлага, эргэлзээ дагуулав.
2024-06-04
Эмэгтэйчүүдэд ээлтэй сонгууль болж чадах уу
Уг нь ямар ч эмэгтэйд өрсөлдөх боломж олгодоггүй Баян-Өлгийн гурван мандатын ядаж нэгэнд нь, хамгийн олон буюу 10 мандаттай хоёр ч тойрогт тусбүртав, хамгийн цөөн мандаттай 13 дугаар тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт илгээх хоёр нэр дэвшигчийнх нэг нь эмэгтэй байх гэх мэтээр нам, эвслүүд тусгайлан “тохируулга” хийж болох л байв.
2024-05-31
Сиймхий тааруулсан томилгоо
УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатар, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Төрийн тэргүүн УИХ-д уламжлав. Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлснээр 2018 оны тавдугаар сард Цэцийн гишүүнээр томилсон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарын оронд тэднийг санал болгож буй. Мөн УИХ-аас санал болгож томилсон Ш.Солонгын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонг дэвшүүлэх сурагтай. УИХ-ын отгон чуулганыг түр завсарлуулахаас урьтаж, ээлжит сонгуулиас өмнө тэднийг томилчих биз.
2024-05-29
Гадаад дахь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан лхгава гарагт болж, гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүр тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа
2024-05-24
12 жилийн дараа юуг өөрчлөв
УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх хүмүүс үндсэндээ тодорхой болж байна. 126 гишүүнийг анх удаа сонгохдоо холимог тогтолцоо ашиглаж буй энэ удаагийн сонгуулиар 48 хүртэлх хүний нэр бичсэн жагсаалтдаа хэн хэнийг багтаав гэдгээс авхуулаад сонжих зүйл бишгүй. Холимог тогтолцоогоор явуулсан 2012 оны сонгуулиас хойших 10 гаруй жилд улс төрийн нам, эвсэл, удирдлагынх нь хандлага, арга хэлбэр өөрчлөгдсөн, эсэх нь сонирхолтой.
2024-05-22
Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусав
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн нам, эвслүүд өчигдөр тодруулж дууслаа. Бие даан нэрээ дэвшүүлэх хүмүүс ч дээрх хугацааг баримтлах учиртай. Сонгуульд оролцох эрхээ авсан нам, эвслүүд өөр өөрийн эрх бүхий байгууллагаа хуралдуулан, шийдвэрээ гаргав. Гэхдээ нөлөө бүхий намууд АН, МАН-ынхан өчигдөр ажлын цаг хойш цугласан юм. Тухайлбал, МАН-ын Бага хурлыг 16.00 цагт товлосон ч намын удирдлагын түвшинд нэрсээ тохиролцож чадалгүй хойшилж, 18.30 цагт эхэлсэн.
2024-05-21
Эрх баригчдад “үйлчилсэн” чуулган
Сонгуультай жил болгон хууль тогтоох эрх мэдлээ улс төрийн шоу хийх индэр болгон ашигладаг явдлаас олон нийт залхаж гүйцлээ. Үнэндээ хуралдаа суухгүй, тайлан тавих нэрээр сурталчилгаагаа хийх гэж тойрогтоо төвхнөдөг гишүүд, тэр дундаа олонхыг бүрдүүлж буй эрх баригчид Төрийн ордонд тоотой хэдхэн удаа үзэгдэхдээ сонгогчдод таалагдах, саналыг нь авахад зориулсан хууль, тогтоол л баталж ирлээ.
2024-05-17
Н.НОМТОЙБАЯР: Үндэсний эвсэл гологдсон хүмүүсийг цуглуулдаг хогийн сав биш
Монголын ногоон нам, МҮАН-ын Үндэсний эвсэлд Монголын либерал ардчилсан нам нэгджээ. Хамтран ажиллах санамж бичигт Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Монголын либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар өчигдөр гарын үсэг зурж, мэдээлэл хийв. Түүнчлэн тус эвсэлтэй хамтран ажиллахаа хэд хэдэн нам илэрхийлсэн бөгөөд Монголын либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа эрх баригчдын өөрсдөдөө зориулсан сонгуулийн тогтолцооны үед нэгдэж, нийлэхээс аргагүй байгааг онцолсон. Эвслийн тэргүүн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
2024-05-16
Ерөнхийлөгчийн бүрэн эрх хуучин хуультайгаа дуусах уу
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулсныг Тамгын газрынх нь дарга УИХ-д уламжлаад байна. Үүнээс өмнө Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг парламентад өргөн барьсныг хууль тогтоогчид хэлэлцэж буй.
2024-05-15
Туршлагатай улс төрчдөө тойрогт өрсөлдөхийг уриаллаа
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, уриалга гаргасан талаараа мэдээлэв. Уриалгад “Эрх баригчид өнгөрсөн жилүүдэд авлига, хээл хахуулийг газар авхуулсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийг доройтуулсан буруугаа хүлээн зөвшөөрөхийн оронд ардчиллын ололт, амжилтыг үгүйсгэх, АН-ыг харлуулах, ардчилагчдыг гүтгэн доромжлох, нэр хүндийг нь гутаахад чиглэсэн суртал ухуулгаа улам эрчимжүүлж байна. Ардчилал, хүний эрх, чөлөөт эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ намаг балчигт шигдсэн энэ аюулын ирмэгээс улс эх орноо татан гаргаж, иргэд, бизнес эрхлэгчдийнхээ итгэлийг эргүүлэн авчрах үүрэг АН-ын гишүүд бидэнд ногдож байна
2024-05-14
Бие даагчид 801 хүний гарын үсгийг цахимаар цуглуулж болох нь
УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлж, энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Энэ долоо хоногийн хугацаанд улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нар дээрх ажиллагааг явуулж, бэлтгэлээ базаах ёстой. Бие даан нэр дэвшихээр зэхэж буй хүмүүсийн тухайд горилж буй тойргийнхоо 801-ээс доошгүй тооны сонгогчоос гарын үсэг цуглуулах нь хамгийн чухал бөгөөд хүндхэн даваа байдаг.
2024-05-13
АН: МҮОНРТ захиалгат нэвтрүүлэг цацаж байна
АН-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүлж буйгаа “4:11”-ээрээ мэдээлэв. УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулах хар технологи ашиглаж эхэлсэн хэмээн тэд мэдэгдлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэн зэрэг захиалгат нэвтрүүлэг цацаж буйг сөрөг хүчнийхэн буруутгав. Ийм татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохыг шаардан албан бичиг хүргүүлж буй аж. Хариуг нь хоёр хоногийн дотор ирүүлэхийг шаардлаа.
2024-05-10
Саналын хуудсыг 28-79 см урттай байхаар тооцжээ
Сонгуулийн төв байгууллагын удирдлага өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсан юм. Хууль бус сурталчилгаатай хатуу тэмцэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран ажиллахыг уриалав.
2024-05-08