Сүхбаатар аймгийн удирдлагыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгаж эхэллээ
Орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс хээл хахууль авсан, сонгон шалгаруулалтыг будилуулж, зарим компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй талаар хууль хяналтын байгууллагад ирсэн мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн нарийвчлан шалгаад тэднийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч буй аж.
2024-04-12
Эмнэлэгт үзүүлэх цаг аваад очоогүй тохиолдолд 20.000 төгрөг төлнө
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоолыг шинэчилж, эмнэлэгт үзүүлэхээр цаг аваад очоогүй тохиолдолд тухайн иргэнд битүүмж үүсгэхээр болжээ. Энэ талаар ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгороос тодруулахад “Битүүмж гэдэг нь тухайн иргэн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа мэдээллийг даатгалын газар болон бусад эмнэлэг рүү илгээж буй явдал. Битүүмж үүсгэх, цаг авах гэдэг тусдаа асуудал. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч буй нийт иргэний 40 хувь нь цагаасаа хоцордог, эсвэл огт ирдэггүй байна. Иргэдийг хариуцлагатай болгох, захиалсан цагтаа тусламжаа авахад анхаарал хандуулах хэрэгтэй талаар эрүүл мэндийн байгууллагууд манайд байнга санал, хүсэлт ирүүлдэг байсан.
2024-04-12
ААН-үүдийн түрээс дөрвөн жилийн дотор 27 саяас 88 сая хүртэл өсчээ
-Энэ салбарын бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт маш их байна. ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын татвар, нийслэлийн албан татвар гэхчлэн маш олон төрлийн татварын дарамт байна. Үүн дээр нэмээд өндөр хүүтэй зээл, түрээсийн дарамтад өртөж байна. Жишээ нь, анх сарын 5 саяар түрээсийн гэрээ хийсэн ч 4 жилийн дотор сарын 18 сая төгрөг болж өссөн. Бүр 27 саяас 88 сая хүртэл түрээсийн төлбөрөө нэмсэн жишээ ч бий. Түрээсээ төлж чадахгүй бизнес нь дампуурч байгаа аж ахуй нэгжүүд их байна. Энэ зөвхөн нэг байгууллагын асуудал биш. Улсаараа хөгжлийн доройтолд орж байгаа хэлбэр шүү. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ийм дарамтад өртөж дампуурвал улсын эдийн засаг, татварын орлогод томоохон хүндрэл учруулна.
2024-04-11
Цэцэрлэгийн багш нар тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын багш нарын VIII их хурлын Сургуулийн өмнөх боловсролын Салбар хуралдаан Чингис хааны музейн Их танхимд болж байна. Энэхүү салбар хуралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1410 цэцэрлэгийн 9733 багшийн төлөөлөл 178 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд төлөөлөгчдийн 13 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгийн төлөөлөл юм.
2024-04-11
ЕБС болон насан туршийн суралцахуйн салбар хуралдаанд 685 багш оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын Багш нарын VIII их хуралд 685 багш оролцож байна. Тус хурал өнөөдөр Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол, Мэргэжлийн болон техникийн боловсрол, Дээд боловсрол гэсэн 4 салбар хуралдаанаар өнөөдөр эхэллээ.
2024-04-11
Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.
2024-04-11
МИАТ зарим чиглэлийн нислэгтээ хүүхдийн болон хаврын урамшуулал зарлав
МИАТ ТӨХК Хонконг, Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгтээ хүүхдэд зориулсан урамшуулал зарлалаа. Эдгээр чиглэлд эцэг, эх, асран хамгаалагчтайгаа зорчих 0-11 насны нэг хүүхэд ирэх сарын 31-нийг дуустал зөвхөн үйлчилгээний такс, нисэх буудлын хураамжаа төлөөд явах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, тийзийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөнө гэсэн үг. Түүнчлэн пани Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгтээ хаврын урамшуулал зарлаад буй гэнэ. Ингэснээр иргэд ирэх сарын 30 хүртэл Өмнөговь руу нэг талдаа 198 050, хоёр талдаа 381 150 төгрөгөөр зорчих боломж бүрджээ.
2024-04-11
Хотын дарга барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. Уулзалтаар тус салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох юм.
2024-04-11