Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх нь
Жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Хуульчийн про боно” өдөр болгон тэмдэглэдэг билээ. Эл өдрийг тохиолдуулан нийслэл болон орон нутагт “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөг зохион байгуулах аж. Үүний хүрээнд хуульчид Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төвд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх юм байна.
2024-04-26
Хүнд металлыг хуримтлуулагч ургамал тарьж, хөрсний бохирдлыг бууруулна
Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулахад олон нийт, хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулж, ерөнхий боловсролын 45 сургуулийн сурагчдыг хүнд металлыг өөртөө хуримтлуулагч ургамал тарьж хөрсний бохирдлыг бууруулах, органик бус бохирдлыг ургамлаар саармагжуулах арга технологид сургах аж. Мөн сурагчдын дунд мод тарьж ургуулах уралдаан зарлах гэн
2024-04-26
Статистикийн улсын V олимпиадыг зохион байгуулахаар болов
Сандагсүрэнгийн нэрэмжит статистикийн улсын тавдугаар олимпиад маргааш болно. Уг олимпиадыг Үндэсний статистикийн хорооны 100 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагаас зохион байгуулж буй юм байна. Их, дээд сургууль бүрээс найман оюутнаас бүрдсэн нэг баг эл олимпиадад оролцож болох аж. Статистикийн тухай үндсэн ойлголтууд, тоо мэдээний төрөл, боловсруулалт буюу бүлэглэх, хүснэгт, графикт хөрвүүлэх зэрэг сэдвээр оролцогчид өрсөлдөх нь. Мөн магадлалын үндэс болон тархалт зэрэг сэдвийг ч олимпиадын даалгаварт багтаажээ.
2024-04-26
Хүнд металлын бохирдол нийслэлийн нутаг дэвсгэрийн 55 хувьд илэрчээ
Нянгийн бохирдол ихээр илэрсэн цэгүүдийг дурдвал: Чингэлтэй дүүрэг дэх 70 давхрын оршуулгын газар, БГД-ийн Гандан орчим, СХД-ийн Нарангийн энгэрийн хогийн цэг, Хилчин хотхон, Ханын материал орчим, БЗД-ийн Алтан-Өлгийн оршуулгын газар, Амгалан дулааны станд, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн орчим, ХУД-ийн Төв цэвэрлэх байгууламжийн орчим юм.
2024-04-26
Өнгөрсөн онд 22 хүн хумхаагаар өвчилжээ
Хумхаа нь шумуулаар дамждаг халдварт өвчин юм. Уг өвчнийг дамжуулагч шумуул 90 гаруй оронд тархсан байдгийн дотор манай улс ч багтдаг аж. Тодруулбал, Онон, Балж, Туул зэрэг голын сав газарт тархсан гэх эрдэмтдийн судалгаа бий гэнэ. Түүнчлэн ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хүн амын тэн хагас нь эл өвчний эрсдэлтэй бүс нутгуудад амьдарч буй юм байна. Тиймээс Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг улс орнуудад зөвлөдөг.
2024-04-26
Угаар мэдрэгч шалгах ёстой ажилтнууд үүргээ гүйцэтгэхгүй байна
Сахил хүртээд шал дордов гэгчээр Угаарын хяналтын төвийнхөн нэг компанийн мэдлээс нийслэлд очоод үндсэн ажлаа мартаж орхиж. Айлууд угаарын хий мэдрэгчээ ажиллуулж, яндан, зуух нь бүрэн бүтэн, эсэхийг асууж сураглаж, анхаарах үүрэгтэй ажилтнууд өвөлжингөө “иччихээд”, гэнэт л иргэдийн хувийн мэдээлэлд ийнхүү халдах боллоо. Тиймээ угаарын хяналтын төвийн мэргэжилтнүүдийг ажлаа хийхэд нь анхаарал хандуулна уу, хотын дарга аа.
2024-04-26