Өвөлжилтийн бэлтгэл ажил 45 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул удирдан явуулсан юм.
2024-07-22
Нийслэлийн 18 байршилд дулааны шугам хоолойг шинэчилж эхэллээ
Улаанбаатар хот дахь орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай болжээ. Тиймээс энэ жил засварын ажлыг гүйцэтгэхдээ шугам хоолойг өргөтгөхөөр болсон гэнэ. Нийслэлийн хэмжээнд дулааны нийт 390 км гаруй урт шугам сүлжээ бий аж. Эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн настай юм байна
2024-07-18
Өнөөдөр төрийн албаны тусгай шалгалттай
Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарлагдсан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын арван сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтын бүртгэл зургадугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт эхэлж, долодугаар сарын 8-ны өдрийн 17.00 цагт дууссан.
2024-07-18
Зарим замыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хязгаарлах нь
Дулааны шугамыг засаж, шинэчилж буйтай холбоотойгоор зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөж буй юм. Энэ хүрээнд өчигдөр шөнөөс эхлэн нөгөөдрийн08.00 цаг хүртэл эл уулзварыг хэсэгчлэн хаах гэнэ. Мөн тус дүүргийн IV хороо, Х хорооллын уулзварын дулааны шугамыг өргөтгөх бөгөөд энэ сарын 20-ны 08.00 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах аж. Түүнчлэн Чингэлтэй дүүрэг, Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугам өргөтгөж, энэ сарын 23 хүртэл замыг хэсэгчлэн хаахаар болжээ
2024-07-17