Мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалт
Амташсан хэрээ 13 дахина аа гэж. Үнэн ч үг юм даа. Дөрвөн жилийн өмнөх мөрийн хөтөлбөр нь биелээгүй байхад дахиад баахан амлалт, мөрөөдлийн жагсаалт биччихээд Үндэсний аудитын газар хүргүүлэх эрх баригч МАН. Өмнө нь олон ч удаа эрх бариад улс орноо сайжруулж чадаагүй байж энэ удаа дахиад л эрх барихаар санаархаж буй АН. Үүний хажуугаар бидэнд ч бас боломж байгаа болов уу хэмээн горьдох жижиг намууд. Тэд бүгд улсаа хөгжүүлэх мөрөөдлийн листээ аудитад хүргүүлэв.
2024-03-29
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.03.28) хуралдаан гишүүдийн 61.1 ирцтэйгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав.
2024-03-28
Малчдын зээлийг батлан даах хуулийн төслийг өргөн барих нь
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагалдуулж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулсан байна. Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.
2024-03-28
Гурил, малын тэжээлийг импортын татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ
Засгийн газраас санаачилсан гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр тус хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж, анхан шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
2024-03-28
НҮБ-аас зам тээврийн ослоос сэргийлэх аяныг өргөн хүрээнд зохион байгуулна
Тусгай элч Жан Тодт авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх НҮБ-ын аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирснээ танилцуулж, дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Тус аян нь 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой ажээ.
2024-03-28
Сонгуулийн хөлд сурагчдыг чирэх нь
2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болон “Ковид”-той холбоотойгоор элсэлтийн шалгалтыг наймдугаар сарын 19 хүртэл хойшлуулж байв. Ийнхүү хожуу зохион байгуулсан нь сурагчдын бэлтгэлийг сулруулсныг тухайн үед шалгалтад оролцсон залуус хэлсэн. 800 оноо авах хэмжээнд бэлтгэсэн ч хугацааг нь хойшлуулснаас болж хүчин чармайлт нь талаар болсныг ярьсан нэгэн ч бий.
2024-03-28
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана
“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.
2024-03-26
Канад Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан тус улсын Засгийн газраас 215 мянган канад долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор харилцааны түвшинг шат ахиулж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлсэн юм
2024-03-26
Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инновац, хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд төгрөг болон тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5,678 ам.долларт хүрсэн" гэв.
2024-03-26
МАН: Малчдад 100 хувийн баталгаа гаргах сан байгуулна
УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга Н.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв. Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлт, тус намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, үзэл баримтлалыг нь өчигдөр бүлэгтээ танилцуулсан аж. Мөн Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй байгаль, цаг уурын нөхцөлийг даван туулах тухай нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд дэмжжээ.
2024-03-26