Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Стандартын бус, төмөр хашаанаас болж таван жилд 30 амьтан үхжээ

Суурьшлын бүс эрчимтэй тэлж, хүн амын төвлөрөл ихсэж буйгаас улбаатайгаар сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдын тархац нутаг хумигдан, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийж чадахгүйд хүрч, стандартын бус төмөр хашаа, өргөст торонд сүлбэгдэж үхэх тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. 2018- 2023 онд буюу сүүлийн таван жилд зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 30 амьтан зуслангийн бүсийн төмөр хашаанд сүлбэгдэн амь тавьжээ.
6 цаг 24 мин

Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тонн шатахуун олгоно

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл Сүхбаатар аймагт ажиллав.
6 цаг 29 мин

Синьхуа агентлаг: Монголд хээрийн түймэр ихсэж байна

2024 он гарсаар Монгол Улсын хэмжээнд 52 ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.8 хувиар өссөн байна гэж тус улсын Онцгой байдлын ерөнхий газраас даваа гарагт мэдээллээ.
7 цаг 32 мин

Нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 77.5 хувийг булшилж устгажээ

Улсын хэмжээнд нийт хорогдсон малын сэг зэмийн 77.5 хувийг булшилж устгасан байна. Тодруулбал 1,768 цэгт сэг зэм устгал хийгдэхээс 1,610 устгалын цэгт устгал хийжээ. Ингэснээр нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.5 сая буюу 77.5 хувийг булшилж устгаад байгааг мэдээллээ. 
8 цаг 24 мин

Өнөөдөр 18 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
9 цаг 24 мин

Улсын хэмжээнд усны тоолууржилт дунджаар 93 хувь болж өсчээ

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 261,1 тэрбум төгрөг байсан улсын төсвийн хөрөнгө оруулалт 2024 онд 344,9 тэрбум төгрөг болж өссөн болохыг тодотгов.
Өчигдөр 14 цаг 16 мин

“GO MONGOLIA” арга хэмжээнд Япон улсын нэр хүндтэй төлөөлөгчид оролцов

Япон Улсын жуулчид нь Монгол орон аялал жуулчлал хөгжсөн цагаас эхлэн тасралтгүй ирж байгаа жуулчдын тоонд ордог. Хоёр орны соёл, спорт, хүмүүнлэгийн үйл ажиллагаа өргөн хүрээнд явагддаг тул монголчууд япон жуулчдад хүндэтгэлтэй элэгсэг ханддаг.
Өчигдөр 14 цаг 08 мин

Ой, хээрийн түймэр 3.8 хувиар өсөв

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 54 сумд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Үүний 114 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл гэнэ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид 23 хүний амь аварсан бол таван иргэн гэмтжээ. 
Өчигдөр 11 цаг 30 мин

Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Манай орны ихэнх нутагт бэлчээрийн ургамлын гарц муу, дунд байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв. Энэхүү үнэлгээг долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гаргажээ. 
Өчигдөр 10 цаг 00 мин

Нэг өдөрт гарсан гурван түймэрт 29 240 га газар өртжээ

Манай орны төвийн болон зүүн бүсийн нийт нутгаар хуурайшилт өндөр, түймрийн эрсдэл их байгааг цаг уур, онцгой байдлын байгууллагаас анхааруулсаар буй. Ялангуяа Дорнод, Сүхбаатар, Хэнтийн хуурай хээр зонхилсон нутаг, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Орхон зэрэг ой бүхий аймагт түймэр гарах эрсдэл өндөр байгааг сэрэмжлүүлсэн.
Уржигдар 12 цаг 30 мин

Японд болсон “GO MONGOLIA” үйл ажиллагааг 15 000 орчим хүн үзэв

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд зорилтот БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн дөрвөн оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” үйл ажиллагааг зохион байгуулав.
Уржигдар 11 цаг 45 мин

Нийт нутгийн 10 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй. Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
2024-05-05

Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-05-05

Нэг уут хогийг нэг аяга кофегоор солих нь

Энэ сарын 4-ний бямба гаргийн 11.00 цагийн үед Богдхан ууланд алхах хүмүүсийг замд нь кофе угтах болно. Тодруулбал, “Jack’s coffee” кофе шоп, “Book and travel” аяллын үйлчилгээ, “Chuu chuu house” рестораныхан хамтран Богдхан уулын алхалтын жимд“Нэг уут хог, нэг аяга кофе” арга хэмжээ зохион байгуулах нь. “Хүн, байгаль хоёр хүйн холбоотойн адил хайр, кофе хоёр угтаа нэг л ойлголт юм” гэж зохион байгуулагчид тодотгожээ
2024-05-03

Мод үржүүлэгч аж ахуйн нэгж 452 болж нэмэгджээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, энэ хаврын Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газар хамтран өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд орон даяар арга хэмжээ зохион байгуулах бөгөөд гол хөтөлбөр нь энэ сарын 11-нд Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Үүнээс гадна Ялалтын болон Тэнгэр плазагийн өмнөх талбайд модлог ургамлын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах нь
2024-05-03

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас БНСУ-ын Цахим харилцаа холбооны судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2024-05-03

Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгав

УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх  УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг”  өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд орон нутагт ажиллалаа.
2024-05-02

Цоохор ирвэс говийн бүсэд үзэгдэх нь олширчээ

Байгаль орчны мэргэжилтнүүд “Цоохор ирвэс нь орооны үеэс бусад цагт ганцаараа амьдардаг онцлогтой бөгөөд залуу бодгалиуд нь эзэмшил нутгийн давхцал, идэш тэжээлийн хүрэлцээ зэргээс болж нэг уулаас нөгөө рүү явах замдаа тал, хээр, говийн бүсэд хүмүүстэй тааралдах нь элбэг. Энэ үед иргэд ирвэсийн зураг авах, бичлэг хийх зорилгоор хөөх тохиолдол гардаг. Ингэснээр тухайн амьтныг эрсдэлд оруулдаг. Зэрлэг амьтдыг тайван байлгаж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд нь саад учруулахгүй байх нь тэднийг хайрлан, хамгаалж буй нэг хэлбэр юм” гэлээ.
2024-05-02