Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгодог урлаг

Пянзны шинэ эрин эхэлжээ

   Морин хуурын чуулгынхан саяхан хэвлүүлж, авчирсан хос пянзны баяраа өнөөдөр хийнэ. Германд мастеринг хийлгэж, Нидерландад үйлдвэрлүүлсэн уг хос пянзны үнэ 300 мянган төгрөг аж. Гэсэн ч баярынхаа үеэр үнээ15 хувиар хямдруулан худалдах гэнэ. Мөн гитарчин Д.Өлзий-Орших “Өөжгий” хос пянзаа гаргаад байна. Мөн л ХБНГУ-д мастеринг хийж, Нидерландад үйлдвэрлэсэн тус пянз нь 350 000 төгрөгийн үнэтэй аж. Ер нь манайд пянзны шинэ эрин эхэлжээ. Хамтлаг, дуучид ч пянзаа гаргахыг илүүд үзэх болов. Мөн пянз сонирхогчдын дунд солилцоо, наймаа байнга явагддаг юм байна. Гадаадын орнуудад хөгжимчид, дуучид CD хийлгэхээ бараг больсон гэнэ. Үйлдвэрлэл нь улам бүр хумигдаж буй аж. 
2023-03-31

Г.Ариунбаатар дэлхийн шилдгүүдтэй дууллаа

Дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн шилдэг дуучдын хамт Испани улсын Гран канария бүс дэх “P rez Galdуs” театрт уригдаж, Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд тогложээ.
2023-03-21

“Травиата”-г таван жилийн дараа үзүүлэх нь

Травиата буюу Виолеттагийн дүрд гоцлол дуучин Б.Одонзаяа анх дуулах гэж буй
2023-03-17

Түүхэн тоглолтын нээлтэд Э.Амартүвшинг урьж дуулуулжээ

Франко Зеффириллигийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хөгжмийн зохиолч Р.Леонкаваллогийн “Хэрмэл жүжигчид” дуурийг найруулагчийн шийдлээр тоглох долоо хоногийг зарлажээ
2023-03-14

“Мэлхий гүнж” жүжгийг Диснейлендийн хувилбараар найруулжээ  

ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр хүүхэд багачуудад хайр бас итгэлийг түгээнэ гэж амлалаа. Улмаар “Ээж, аавууд, ер нь томчууд хүүхдийнхээ “Хайр гэж юу вэ” хэмээх асуултад ихэнхдээ бүдэрдэг. Зарим нь “Чи том болоод ойлгоно” гэж л хэлдэг. Үгүй, бид хүүхдэдээ илүү нээлттэй байх ёстой" гэв.
2023-03-13

32 хүн дахин бүжих нь

ДБЭТ-т ирэх ням гарагт П.И.Чайковскийн “Хунт нуур” балеттай
2023-03-10

Монголоо хөгжмөөр илэрхийлэх үдэш

Шилдэг өсвөрийн, үндэсний, сонгодог хөгжимчид, уран бүтээлчдийг дэмжин, шинэ бүтээл, тоглолтыг нь үзэгчдэд хүргэх ажил зохион байгуулдаг “Виртүс” академийнхан “Виртуозо гала концерт”-ын 20 жилийн ойд зориулсан цуврал ажлын эхлэл болгож “Mongolia in music” тоглолт зохион байгуулах гэж байна
2023-03-07

ФОТО: Л.Минкус "Дон Кихот"

Л.Минкус "Дон Кихот" балетын гол дүрд тоглосон Г.Батчимэг МУСТА- Китри, Д.Нацагдорж МУСТА - Базиль /үсчин залуу/, Х.Чойжилсүрэн МУСТА - Дон-Кихот/рыцарь/, Ц.Мөнгөншагай - Санчо-Пансо /түүний зэвсэглэгч/, Х.Мөнгөнхөлөг МУГЖ - Лоренцо /Китрийн эцэг/, Ц.Төмөрсүх МУСТА - Гамаш /баян тайж/ тогложээ.
2023-03-06

"Инээмтгий хүн" жүжгийн тасалбар эрэлт ихтэй байна

Францын их зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романы үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг.
2023-03-05

Үзэсгэлэнт Китрийн дүрийг гоцлооч Г.Батчимэг, Г.Нямцэрэн нар бүтээнэ

ДБЭТ-т энэсарын 4, 5-нд Австрийн хөгжмийн зохиолч Л.Минкусийн “Дон Кихот” балеттай. Жүжгийг XVIII зууны Испанийн алдарт зохиолч М.Сервантесийн романаас сэдэвлэж бүтээсэн түүхтэй
2023-03-01

ДБЭТ шинэ сард үзэгчдэдээ Л.Минкусын “Дон кихот” балетаар бэлэг барина

Л. Минкус “Дон Кихот” балетад УДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэг, МУСТА Д.Нацагдорж, Балетын гоцлооч Г. Нямцэрэн, МУСТА Х.Галтулга, нарын бүжигчид гол дүрүүдийг бүтээх гэж байна.
2023-02-28

Улсын драмын эрдмийн театрынхан  “Их золголт”-оо хийлээ

Улсын драмын эрдмийн театрынхан Цагаан сарын баяраар гурван үеийн уран бүтээлчдээ нэгтгэн “Их золголт” зохион байгуулдаг нь нэгэнт уламжлал болжээ. Эгшигт Охин Тэнгэрийн шүншигтэй байгууллага гэсэндээ золгуут нь хүртэл яруу сайхан, бас найруулгатай, эхлэл, өрнөл, төгсгөлтэй аж.
2023-02-25

"ШӨНӨ БУУСАН ААДАР" драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

Жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нээс Соёлын төв өргөөнд тоглох юм.  
2023-02-24

Тайз дүүрэн хунтай тансаг үдэш

ДБЭТ-ын тайзнаа, П.И.Чайковскийн хунтай нуурын хөвөөнөө анх удаа 32 хун бүжсэн онцлог тоглолт уржигдар, өчигдөр үдэш тохиов
2023-02-15

Фото: Уран гулгалтын спортыг урлагтай хослуулсан мөсөн шоу

Монголд анх удаа зохион байгуулсан “Тал нутгийн мөсөн шоу” энэ сарын 27-28-ний өдрүүдэд боллоо.
2023-01-30

Филармонийн оркестр Бетховен, Моцарт нарын бүтээлийг сонсгох нь

Улсын филармонийн симфони найрлынхан шинэ оны анхны уран бүтээлээрээ суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены VI симфони, В.А.Моцартынкларнетхөгжимд зориулсан концерты гсонгожээ.
2023-01-13

“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт болно

Сүүлийн жилүүдэд түлхүү дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байсан “Х ТҮЦ” продакшныхан өнөө жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна.
2023-01-09

Удирдаач Э.Мөнхбаяр Астанад симфони бүтээлүүд тоглуулах нь

Удирдаач Э.Мөнхбаяр Астанад симфони бүтээлүүд тоглуулах нь
2023-01-04