Монголд анх удаа зохион байгуулсан “Тал нутгийн мөсөн шоу” энэ сарын 27-28-ний өдрүүдэд боллоо. Тус шоу тоглолтыг Монгол болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Япон Улсын Тэшүүрийн холбоотой хамтран “Степпе Арена” мөсөн ордонд зохион байгуулсан аж. Тус шоуны найруулагчаар “Фауст”, “Гэм зэм” зэрэг жүжгээр монголын театрын урлагт шинэ салхийг салхилуулсан УДЭТ, “Орфей” театрын найруулагч М.Батболд, Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар нар хамтран ажиллажээ. Уран гулгалтын спортыг тайзны урлагтай хослуулсан "Тал нутгийн мөсөн шоу" тоглолтын онцлох агшныг уншигч танд хүргэе.
Гэрэл зургийг Г.Пүрэвням