Улсын филармонийн симфони найрлынхан шинэ оны анхны уран бүтээлээрээ суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены VI симфони, В.А.Моцартынкларнетхөгжимд зориулсан концертыг сонгожээ. Тоглолт энэ сарын27-нд болох аж. Кларнетаар Б.Энхтуул гоцлох юм байна. Аль аль бүтээлийг ма эстро Д.Нямдаш удирдан тоглуулах бол Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишигтай л барлаж хөтлөх аж. Л.В.Бетховены IV симфонийг түүний өвд эх том хэлбэрийн, уянгын нандин бүтээл хэмээдэг. Тухайлбал, суут хөгжмийн зохиолч, хөгжмийн нэрт шүүмжлэгч Р.Шуман “Бетховены энэ симфонийг нь түүний III ба V симфони гэсэн хоёр ноён сарьдгийн дундах үзэсгэлэнт уул буюу эртний Грекийн гоо дагинатай зүйрлүүлэн төсөөлж болно” хэмээн бичсэн түүхтэй аж.