Казахстаны Астана хот дахь Дуурийн театр энэ сарын 13-наас “Венийн сонгодгууд” симфони хөгжмийн олон улсын наадам зохион байгуулах аж. Эхний өдрийн тоглолтоор “Венийн сонгодгууд” бүлэгт хамааруулан судалдаг, суут хөгжмийн зохиолч А.Моцартын “Фигарогийн хурим” дуурийн удиртгал хөгжим, Л.В.Бетховены I симфони, хийлийн концертыг нь сонсгох аж. Концертод тус театрын гоцлол хөгжимчин Багдат Абилханов гоцлох юм байна. Эдгээр бүтээлийг монгол маэстро Э.Мөнхбаяр удирдан тоглуулах аж. ҮУИТ-ын удирдаач тэрбээр өнгөрсөн намар тус театрын ерөнхий удирдаач Абзал Мюхитдиний явуулсан олон улсын залуу удирдаач нарт зориулсан сургалтад хамрагдах явцдаа ирээдүйтэй уран бүтээлч гэдгээхаруулсан. Ингэснээр тэрбээр шинэоны анхны тоглолтоо Венийн сонгодгуудын цуутай зохиолуудыг удирдаж эхлүүлэхээрболжээ. Наадмын хүрээнд Монгол, Эстони, Казахстан, Израил, Япон, БНХАУ-ын удирдаач нар симфони бүтээлүүдийг үзэгчдэд өдөр дараалан сонсгох юм байна.
Бэлтгэсэн Р.Оюунаа