ДБЭТ-т энэсарын 4, 5-нд Австрийн хөгжмийн зохиолч Л.Минкусийн “Дон Кихот” балеттай. Жүжгийг XVIII зууны Испанийн алдарт зохиолч М.Сервантесийн романаас сэдэвлэж бүтээсэн түүхтэй. Энэнь гол дүр Китри бүсгүй дурлалт залуу Ба зильтайгаа хайр сэтгэлээ “гагнахад” нь ардын баатар эр Дон Кихот болон түүний зэвсэг баригч Санчо Панса нар тусалсан тухай өгүүлдэг хошин төрлийн балет юм. Манай улсын ДБЭТ Ардын жүжигчин Б.Жамъяндагвын дэглэлт, найруулгаар 1971 оноос тус балетыг тайзнаа тоглосоор буй аж. Үйл явдал Испани улсад, Барселонд өрнөдөг. “Халуун цуст” хэмээдэг испаничуудын гал дүрэлзэх мэт эрч хүчийг илтгэдэг хөгжимд гол дүр Китри, түүний сэтгэлийг эзэмдсэн Базиль нар хэрхэн балетын хэлээр хоршин бүжихийг харах гэж үзэгчид яардаг билээ. Энэудаа эхний өдөр гол дүрд гоцлооч Г.Батчимэг, Д.Нацагдорж, харин дараагийн өдөр нь Г.Нямцэрэн, Х.Галтулга нар тоглох юм байна. Балет хоёр цаг үргэлжилнэ.