ДБЭТ-ын тайзнаа, П.И.Чайковскийн хунтай нуурын хөвөөнөө анх удаа 32 хун бүжсэн онцлог тоглолт уржигдар, өчигдөр үдэш тохиов. Манай театрын хөгжлийн 60 жилийн түүхэнд дэлхийн томоохон театруудын жишгээр ийм тооны хун бүжиглүүлэх уран бүтээлчдийн нөөц боломж гарахгүй байсан аж. ЭдүгээКонсерваторын дэргэдэх Балетын сургуулийн 14 сурагч, мөн балетын нэгэн сургалтын төвийн хоёр суралцагчийг оролцуулснаар дурлалт хос хайраа шивнэн, харцаа нийлүүлэн бүждэг тэр л талбарт олон хун дэвэн, хөвөн бүжив. Тайз дүүрэн өдөн цагаан хүн шувууд. Тэдгээрийн хайр, халамжид ханхүү, үзэсгэлэнт хүн-хун Одетта нар биенээтаалан байх нь тансаг мэдрэмж төрүүлж байв. Олон улсад өргөн тэмдэглэдэг гэгээн хайрын өдрийг манайх ч алгасахаа болиод удсан бөгөөд энэбаяраар хайртай хосууд бие биедээ ямар бэлэг өгөхөө эртнээс төлөвлөн, болзоот өдрийг хүлээдэг болсон шүү дээ. Тайз дүүрэн өдөн цагаан хүн шувууд, тэдгээрийн “хатан хаан” болох титэмтэй хун гол дүр нь байдаг балет энэудаа лав бэлгийн дээд болсон гэлтэй.
Саяхан л театрын шинэхэн ханхүү гэгдэж байсан балетын гоцлооч А.Тэмүүлэн хэзээний хуучцуулын эгнээнд шилжжээ. Өмнө нь жүжгүүдэд ихэвчлэн эсрэг дүрд тоглодог байсан. Харин сүүлийн үед “Хунт нуур”-ын ханхүүгээр “залах” болсон аж. Тэрбээр цагаан болон хар хунгуудын дүрийг бүтээж эхлээд удаагүй Б.Марал болон Б.Хулан нарын хэн хэнд ёстой л Хан Хэнтий шиг хань, түшиг болон тоглож байлаа. Тэд бүгд манай улсын балетын сургуулийн төгсөгчид бөгөөд бие хаа тэгш, нуруу, чац сайтай. Хар хун болсон Б.Хулан зоримог, шийдэмгий, ханхүүгийн сэтгэлийг татахын тулд эцэг, хар хүчний “хаан” Ротбарттай хавсран юу ч хийхээс буцахгүй дүрийг илтгэн бүжихдээ ширүүн харцыг, хөнгөн инээмсэглэлтэй хослуулан байснаар дүрээ улам тодотгов.
Цагаан хун ялдамхан, ихэмсэг. Уулын нугад цэцэг түүн, энд тэнд хөнгөхөн гишгэж, наадан тоглож явсан Одетта гүнжийг хар санаат Ротбарт илбэдэн, өдөр хун, шөнө хүн болдог төрөлтөн болгож орхидог. Сүйт бүсгүй болох эмэгтэйг сонгож чадахгүй, дэмий байхаар тэмээ хариулах лугаа адил ан хийж явсан ханхүү Одеттатай таарснаар сэтгэл алдарч, өөрийн болгохыг хүсдэг билээ . Ээжийнхээ зарлигаар ордондоо сүйт бүсгүй сонгох үдэшлэг зохион байгуулж байх үеэрээ тэнд байсан гоо охидоос хэнийг нь ч таалахгүй хэрнээ гэнэт гарч ирсэн хар хунд дурлаж орхидог. Тэ рүүхэн хооронд Одеттаг мартдаг. Гэвч хунгуудын хүсэл ёсоор хүн-хун Одетта өөрийгөө сануулж чаддаг юм. Ханхүү юу хийж байгаагаа ухаарах лугаа адил бүхнийг орхин хунтай нуурын хөвөөнөө ирж, хайртай бүсгүйгээ олж авдаг. Илбийн шидийг жинхэнэ хайр тайлна гэсэнчлэн ханхүү нь үзэсгэлэнт гүнжийг таалан энхрийлснээ р үлгэр амар сайхандаа жаргадаг. Уг жүжгийг орон оронд янз бүрээ р төгсгөж ирсэн юм билээ . Гунигтай, эсвэл аз жаргалтайгаар төгсгөх, эсэхийг найруулагч шийддэг. “Хунт нуур”-т ордны алиа салбадай болон хорон санаат Ротбарт нар нь гол дүрээ с ялгаагүй онцгой байдаг. Энэ удаа алиа салбадайд балетчин Ц.Мөнгөншагай, Ротбартад тэргүүлэх гоцлооч Д.Нацагдорж нар тоглолоо. Аль аль нь дүрээ сайтар товойлгон тоглосноор үзэгчдийн алга ташилтаар удаа дараа шагнуулав. Удирдаачаар маэстро Т.Гэрэлцэцэг ажилласан. Тэ рбээ р тав дахь жилдээ балетын бүтээ лийг удирдан үзэгчдэд хүргэж буй бөгөөд энэ удаа “Хунт нуур”-ыг 28 дахь удаагаа удирдав. Хөгжмийн тухайд хийлийн гоцлол ихтэй. Тэ р үүрэг симфони найрлын тэргүүн хөгжимчин буюу концертмейстер Б.Номуунаад ногдсон байлаа. Мөн босоо ятга, нарийн бүрээ , гобой, кларнет хөгжимчид чадварлаг гоцлол тоглолтоороо үйл явдлуудыг нэгээ с нөгөөд хөтлөн шилжүүлэх нь сэтгэл татам.