Францын их зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романы үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөнө. Эл үйл явдал өнөө цагт тайзнаа амилжээ.
Тодорхой хэлбэл, 17-р зууны Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулсан "Инээмтгий хүн" зохиол гуравдугаар сарын 4-нөөс эхлэн тайзнаа амилж, үзэгчдийн хүртээл болгож эхлэв. Өчигдөрхөн нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон эл жүжиг чамгүй олон хүн ухаарал, тайтгарал авчирж, нэгийг бодогдуулаад байна. “Инээмтгий хүн” зохиол их зохиолч Виктор Гюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргилийн нэг юм. Энэхүү зохиолыг “Pro Theater”-ийн театрынхан найруулагч Б.Даваасүрэн барьж авч, визуал драмын жүжиг хэлбэрээр найруулгаар тавьсан нь нүдээ олсон хэрэг хэмээн хэлэх үзэгч ч байна. РЦНК-ийн тайзнаа амилах жүжгийн тасалбар эрэлт хэрэгцээ ихтэй байна.
Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг. Тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог. Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод тэд бие биедээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болдог. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн өндөр байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчирдаггүй.