Ц.Балдоржийн зохиол "ШӨНӨ БУУСАН ААДАР" драмын жүжгийн тасалбар худалдаанд гарчээ. 2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Энэхүү уран бүтээлийг 2023 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр эх зохиолын нэр буюу “Шөнө буусан аадар” нэрээр нь шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна.
Жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нээс Соёлын төв өргөөнд тоглох юм.
Тус жүжгийг 2004 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж олны хүртээл болгоход, дүрүүдэд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин С.Сарантуяа, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, О.Энхтуул, Б. Түвшинжаргал нар тоглож байжээ.
Харин энэ удаа “Шөнө буусан аадар” жүжгийг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар хүргэх бөгөөд дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг болон Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Л.Сөрөлт, Ч.Баярмаа, Ц.Алдармаа, Б.Хэрлэн,Б.Сосорбурам, Х.Намуун, Б.Гэрэлтуяа нарын жүжигчид тоглох юм.