Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос “Парис-2017” ДАШТ-ий шилдэг 10 барилдааныг онцолжээ. Эл шалгаруулалтыг эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Гавьяат тамирчин Э.Бэхбаярын эхний тойрогт Кыргызстаны бөх У.Жолдосбековыг ялсан барилдаан тэргүүлэв. Тэрбээр энэ жил дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Сүүлийн дөрвөн жил дараалан ДАШТ-д медалийн төлөө барилдаж Э.Бэхбаяр хошой хүрэл медальтан болсон нь тэр. МҮОХ-ныхон түүнийг өнгөрсөн пүрэв гаригт хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.