Аргентин улсад зохиогдсон бодибилдинг, фитнесийн олон улсын тэмцээнд оролцож байсан тамирчид автомашины осолд оржээ. Үүний улмаас нийт таван тамирчин газар дээрээ нас барсан байна. Дэлхийн гурван удаагийн аварга Алехандра Рубио хэмээх бүсгүй амьдаараа шатаж, нас барсан нь бичлэгт үлдсэн юм.
Бусад бодибилдингийн тамирчдын нэрийг Сантиаго дел Эстеро, Элиас Торрес, Гуадалупе Давид, Эммануэль Вилалба ба Даньел Мотиверо гэдэг гэнэ.
Тамирчдыг зөөж байсан ачааны тэргийн жолооч болон туслах жолооч нар гүн түлэгдэлтэй яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Фитнес бодибилдингийн төрөлд дэлхийн гурван удаагийн аварга болсон Рубио зөвхөн тамирчнаас гадна 2013 оноос хойш Аргентинийн фитнес болон бодибилдингийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа аж.
Цагдаагийнхан болон гал унтраах анги ослын улмаас гарсан галыг унтраахын тулд олон цагаар замын хөдөлгөөнийг хаахад хүрсэн юм.